Шууд Chart

БНХАУ Вашингтонд болох худалдааны хэлэлцээнд төлөвлөсөн хуваарийн дагуу оролцоно

2019-05-08 10:41:01

Хятадын хэлэлцээнд оролцогч баг төлөвлөсөн ёсоор пүрэв баасан гарагуудад Вашингтонд болох худалдааны 11 дэх шатны хэлэлцээнд оролцохоор АНУ-ыг зорих гэж байгааг Хятадын гадаад харилцааны яамнаас өчигдөр мэдээлсэн. Мөн Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнючин нарын урилгаар 11дэх удаагийн дээд шатны хэлэлцээнд оролцохоор АНУ-д энэ сарын 9-10ны өдрүүдэд ажлын айлчлал хийнэ гэж Хятадын хэвлэлд мэдээллээ.

АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээний дараагийн үе шат энэ пүрэв гарагт эхэлнэ, харин Америкийн талаас Хятадын импортын бараанд тогтоосон татварын нэмэгдүүлэлт баасан гарагаас хэрэгжиж эхлэн гэж Вашингтоны худалдааны төлөөлөгч өнөөдөр мэдэгдсэн байна. Үүний өмнө Хятадын зарим хэвлэлүүдээр Бээжин худалдааны хэлэлцээг цуцлах, эсвэл хойшлуулах эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа тухай мэдээлж байсан юм.  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинтэй хийж байгаа хэлэлцээ хэтэрхий удаан явцтай, үр дүн муутай байна гэсэн үндэслэлээр БНХАУ-ын 200тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд тогтоосон 10%ийн татварыг 25% болгож, энэ баасан гарагаас нэмэгдүүлнэ гэж сая ням гарагт мэдэгдсэн. Мөн АНУ олон жилийн туршид Хятадтай хийж байгаа худалдаанд жил бүр 600-800 тэрбум долларын алдагдал хүлээж ирсэн. Харин Хятадын тал 500тэрбумын алдагдалтай байна, цаашид ийм тэгш бус байхыг бид хүсэхгүй байна гэж цагаан ордны тэргүүн мэдэгдэж байна.

БНХАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Хятад Америкийн худалдааны хэлэлцээ үргэлжлэх эсэх дээр дотоод гадаадгүй санаа зовниж байна. Хятадын хэлэлцээний баг хэлэлцээг үргэлжлүүлэхээр АНУ-руу явахаар бэлтгэж байна. АНУ Хятадын импортын барааны татварыг нэмнэ гэж өмнө нь ч анхааруулж байсан, бид өмнө 10н удаагийн хэлэлцээг хийж, бодит ахиж гарсан, одоо нэн тэргүүнд тавигдаж байгаа зүйл бол Хятад Америк хоёр хамтран ажиллаж, хоёр талын итгэл үнэмшилд тулгуурлан зөвшилцөлд хүрэх явдал юм” гэж мэдэгдэж байна.

Хятадын тал хэдийгээр Ерөнхийлөгч Трамп импортын татварыг нэмэгдүүлнэ гэдгээ анхааруулсан ч татварын нэмэгдүүлэлтийг зогсоох хэлэлцээнд ахиц гарна гэсэн байр суурьтай байна гэж шинжээчид Гадаад харилцааны яамны мэдэгдлийг дүгнэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Вашингтонд болох худалдааны хэлэлцээнд төлөвлөсөн хуваарийн дагуу оролцоно  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй