Туркийн сонгуулийн хороо сөрөг хүчин ялалт байгуулсан Стамбул хотод орон нутгийн сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр тус улсад улс төрийн хямралыг бий болгож, мөнгөн тэмдэгтийн ханшийг улам унагаж магадгүйг хэвлэлүүдэд онцолж байна. Өнгөрсөн 3-р сарын сүүлээр болсон Орон нутгийн сонгуульд ерөнхийлөгч Эрдоганы эрх баригч Шударга ёс хөгжлийн нам Стамбул болон нийслэл Анкара хотод хоёуланд нь ялагдал хүлээсэн юм.
Өнгөрсөн сонгуулиар Стамбулд ялалт байгуулсан сөрөг хүчний намын Экрэм Имамоглу хотын даргын суудалд томилогдсон юм байна. Гэвч ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы нам сонгуулийн санал хураалтад зохион байгуулалттай луйвар орсон гэж үзээд гомдол гаргасан юм байна. Иймд Туркийн сонгуулийн хороо эрх баригч намын гомдлыг хүлээн авч, өнгөрсөн 3-р сард болсон сонгуулийн саналыг хүчингүйд тооцон, ирэх 6-р сарын 23нд Стамбулд дахин санал хураахаар шийдвэрлэжээ.
Сонгуулийн энэ үр дүн 16жил засагласан нам эдийн засгийн зогсонги байдлаас улс орноо гаргаж чадахгүй байгаад ард иргэд сэтгэл дундуур байгаагийн илэрхийлэл болсон гэж ажиглагчид харж байна. Туркийн улс төрийн тогтворгүй байдлаас болж эдийн засгийн байдал улам дордож магадгүй гэсэн болгоомжлол бий болсноор өнгөрсөн 10-р сараас хойш Туркийн мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан байна.
| БНТУ-ын сонгуулийн хороо Стамбул хотод дахин сонгууль явуулахаар шйидвэрлэлээ | ||
| Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.