Шууд Chart

Японд гарсан авто ослын улмаас цэцэрлэгийн хүүхдүүд бэртжээ

2019-05-08 17:56:06

Японы Хоньшю аралд орших Кинки бүсийн Сига гэх мужийн нутаг дэвсгэрт авто замын осол гарсан байна. Тодруулбал, Сига мужийн Оцу гэх хотын авто замын уулзвар дээр 2 автомашин мөргөлджээ. Нэг машин нь хүчтэй мөргөлдсөнийхөө дараа инерцээрээ өнхөрч, явган хүний замаар явж асан 16 хүнийг дайрсны дотор цэцэрлэгийн насны 13 хүүхэд байжээ.

Осолд өртсөн 13 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор 3 хүүхэд ухаангүй байгаа тухай мэдээлж байна. Цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байгаа аж. Кёдо ньюс агентлагийн мэдээлснээр анхаарал болгоомжгүйгээсээ болж осол гаргасан жолооч нарыг баривчилж саатуулсан гэх бөгөөд тэд эмэгтэй жолооч нар байжээ.  Ослын газарт 2 хүн амиа алджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд гарсан авто ослын улмаас цэцэрлэгийн хүүхдүүд бэртжээ  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй