Шууд Chart

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракт гэнэтийн айлчлал хийлээ

2019-05-08 18:04:23

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ирак улсад төлөвлөгөөт бус гэнэтийн айлчлал хийсэн байна. Тэрээр өнгөрсөн мягмар гаригт Германд хийх байсан айлчлалаа цуцалж Иракийн Багдадыг зорьсон байна. Тэрээр энэ талаар онгоцон дотор хамт зорчиж явсан хэвлэлийн мэдээллийн ажилтнуудад мэдээлсэн байна. Энэ айлчлалаа Ираны талд дохио өгөх мөн ойрын хугацаанд болж болзошгүй халдлагын талаарх тагнуулын нууц мэдээллийг хүлээж авсантай холбон тайлбарласан байна. Өөр бусад зүйлийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. Гэхдээ Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Иран улс Персийн булан дахь хөлөг онгоцнууд дээр богино зайны баллистик пуужин байрлуулсан нь АНУ-ын цэргүүд болон тэдний холбоотнуудад заналхийлж магадгүй юм.

Түүнчлэн Майк Помпео Иракийн ерөнхий сайд Адель Абдул Махди, ерөнхийлөгч Бархам Салихттай хандан Ирак дахь Америкийн цэргүүдийн аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүссэн байна. Үүний зэрэгцээ Иракийн батлан хамгаалах салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Иракт хийсэн энэхүү гэнэтийн айлчлаа АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний байлдааны нисэх онгоц тээвэрлэгч Абраам Линколн тэргүүтэй цохилтын бүлгийг мөн Би-52 бөмбөгдөгч бүлгийг Ойрх Дорнод руу яаралтай илгээх ажиллагааны дараа хийж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракт гэнэтийн айлчлал хийлээ  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй