Шууд Chart

АНУ Венесуэлийн эргийн бүс рүү “Comfort” эмнэлгийн хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна

2019-05-09 10:55:45

АНУ Венесуэлийн эргийн бүсрүү тэнгисийн цэргийн хүчний “Конфорт” эмнэлгийн хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсад шаардлагатай байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Эмнэлгийн хөлөг онгоц төв болон өмнөд Америкийн Карибийн тэнгисийн бүсэд 6-р сар гэхэд хүрч очно. Тус эмнэлгийн хөлөг онгоц олон удаагийн үйл ажиллагаанд оролцож түргэн тусламж, мэс хагалгаа гэх мэт бүхий л үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг давуу талтай. Зэвсэгт мөргөлдөөнтэй бүс, дүрвэгчдийн асуудалтай бүсэд ч хүрч очин тусламж үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай. Эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үзүүлэх хөлөг онгоцыг илгээхээр болсон талаараа мэдээлснийхээ дараагаар Майк Пенс Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог эрх мэдлийг гартаа атгах эрхгүй, тэр бол дарангуйлагч тиймээс албан тушаалаасаа огцрох хэрэгтэй хэмээн уриалсан байна.

Мөн өмнө нь сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж байсан генерал Мануэл Кристофер Фигерийн хориг арга хэмжээг цуцлана гэдгээ хэлсэн байна. Үүний зэрэгцээ Венесуэлийн дээд шүүхийн бүх 25 шүүгчийн эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна. Майк Пенс, шүүх бол эрх мэдлийг сулруулдаг улс төрийн хэрэгсэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Боливарын бүгд найрамдах улсын эрхэнд байгаа хүмүүсийн эсрэг арга хэмжээ авах бүх хувилбаруудыг боловсруулсан талаар ч сануулж хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Венесуэлийн эргийн бүс рүү “Comfort” эмнэлгийн хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй