Шууд Chart

Умард Солонгос дахин пуужин харвалаа

2019-05-11 13:03:24

Умард  Солонгос  байлдааны  пуужингууд дахин  харвасантай холбоотойгоор АНУ Япон улсууд  хамтарч байр сууриа нэгтгэн, уялдаатай ажиллахаар  төлөвлөж байна.  энэ тухай Вашингтон  хотноо  айлчилж байгаа  Японы  сайд нарын  танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ  Суга  мэдэгдээд  байна.  Тэрээр  мөн 2 орон   Умардын сүүлийн энэ туршилттай холбоотой  мэдээлэлд  хамтарсан  дүн шинжилгээ хийхээр тохиролцсоныг ч мэдээлсэн юм.

Харин Японы засгийн газар  Умард  Солонгосыг   баллистик пуужин харваж  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчсөн гэж  дүгнэсэн байна. Энэ тухай  Японы  батлан хамгаалахын сайд  Такэши  Ивая энэ баасан гарагт хийлгэсэн хэвлэлийн  бага хурал дээрээ мэдэгдсэн байна.  Умард Солонгос пүрэв гарагт бага тусгалын 2 пуужин харвасан тухай  Өмнөд  Солонгос  мэдээлсэн. Хоёр пуужинг Пёньянаас баруун хойд  хэсэгт орших Пёнан Пукто мужийн Синори тосгоноос харвасан тухай мэдээлсэн.  Тэгвэл баасан гарагт Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү пуужин харвасан  сургуулилтын тухай фото  мэдээллийг нийтэлсэн байна.

Гэхдээ энд пуужин бус харин алсын цохилтод хэрэгслүүдийн сургуулилсан тухай мэдээлсэн байсан юм.  Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг сургуулилтад ашигласан байж болох пуужингийн  цогцолборын зургийг ч нийтэлсэн  байлаа. Мөн  Умард  Солонгосын  удирдагч  Ким Жон Ун  баруун  нутгийн  батлан хамгаалах анги  нэгтгэлээр орж   сургуулилттай   танилцсан тухай мэдээлсэн  байна. Ийнхүү Умард  Солонгос  энэ сар гарснаас хойш  2 ч удаад  бага тусгалын пуужин харвасан байж болзошгүй байна. Гэхдээ  энэ  удаагийнх нь  Америкийн  тусгай  элч  Вашингтон  Пёньяны  Солонгосын  хойгийг цөмийн  зэвсэггүй  бүс болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээг мухардлаас гаргах зорилгоор Өмнөд Солонгост айлчилж  байгаатай давхцаж  байгааг мэргэжилтнүүд  сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос дахин пуужин харвалаа  
Үзсэн: 2891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
МОНГОЛ [127.0.0.xxx] 2019-05-13 09:36
Америк одоо хойт Солонгосыг устгах гэж их үзэж байнаа Кимийг унагаж хэзээ ч дийлэхгүй хөгшин трамп Пуужин хөөргөсөн явдалд талархаж баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2019-05-12 22:18
Америк энд тэнд дайн дэгдээж, булаан дээрэмдэж болдог, хойд Солонгос хоёр пуужин туршиж болдоггүй юмуу

Бидэнтэй нэгдээрэй