АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пентагоны тэргүүний албан тушаалд Патрик Шанаханы нэрийг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэн юм.
Патрик Шанахан нь одоо Жеймс Мэттисийг огцорсны дараагаар АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүргийг гүйцэтгэж байгаа юм. Энэ хэдэн сарын хугацаанд батлан хамгаалах яамыг тэргүүлэх хэмжээнд хангалттай мэргэшиж чадсан гэж Ерөнхийлөгч Трамп үзсэнийг ч тэрээр мэдэгдсэн юм. Патрик Шанаханы хувьд Ерөнхийлөгч Трамп энэ албан тушаалд нэрийг нь дэвшүүлбэл нэр төрийн хэрэг хэмээн үзэхээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Түүнчлэн Сенатад түүний нэрийг баталбал хамгийн түрүүнд Үндэсний аюулгүй байдлын стратегийг эрч хүчтэйгээр хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Патрик Шанахан нь 2017 оны 7 дугаар сард АНУ-ын батлан хамгаалахын сайдын 1 дүгээр орлогчоор ажиллаж байсан. Харин энэ оны 1 дүгээр сараас Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан юм. Үүний өмө Боинг корпорацад 30 гаруй жил ажиллаж байжээ.
| Патрик Шанаханыг АНУ-ын батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлнэ | ||
| Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.