Шууд Chart

Казахстанд олон нийтийн сүлжээг түр хаажээ

2019-05-11 15:16:55

Энэ сарын 10-ны баасан гарагт Казахстанд Фэйсбүүк, инстаграмм, телеграм болон Youtube гээд олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглах боломжгүйгээр түр хаасан байлаа. Бүтэн өдрийн туршид олон нийтийн сүлжээнээс гадна Казахстаны хүний эрхийн  олон улсын товчооны сайт ч нээгдэх боломжгүй байсан байна. Олон улсын засгийн газрын бус Нетблокс байгууллагынхан үүнийг судалж үзээд хэвийн бус хэмээн тодорхойлсон байна.

Олон нийтийн сүлжээ ашиглах боломжгүй болсныг хэдхэн хоногийн өмнөх Казахстаны Ерөнхий прокурорын орлогч Булат Дембаевын мэдэгдэлтэй холбоотой байж магадгүй үзэж байна. Тэрээр  олон нийтийн сүлжээгээр ялалтын баярын өдөр хууль бус, зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд  оролцох уриалга гарч байгаа учир ийм өдөөн хатгалгад өртөхгүй байхыг анхааруулж байсан юм.

Тиймээс хилийн чанадад  амьдардаг олигарх Мухтар Аблязовын ивээн тэтгэдэг Казахстаны ардчилсан сонголт хөдөлгөөнийхөн гаргасан эсэргүүцлийн ийм  жагсаалд хүмүүсийг оролцуулахгүйн тулд  олон нийтийн сүлжээг хаасан байх талтай гэж иргэд нь хардаж байгаа юм байна.  Ер нь сүүлийн 10  жилийн туршид Казахстанд орой бүр олон нийтийн сүлжээнүүд ажилладаггүйг Фридом хаус хүний эрхийн байгууллагынхан тайландаа тэмдэглэсэн байдаг. Токаев төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсны дараагаар нийгмийн сүлжээнүүд блоклогдох нь гайгүй  болсон ч энэ 5 сараас мөн л  ажиллахгүй байх тохиолдол ихэссэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Казахстанд олон нийтийн сүлжээг түр хаажээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй