Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс жил үр тодотгох судалгаа хийдэг байна. Уг судалгаагаар Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ хаврын байдлаар 1 сая 260 мянган га-д үлийн цагаан оготно тархсан байна гэсэн дүн гарчээ.
Энэ жил Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Бүрд, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Хархорин, Тарагт суманд үлийн цагаан оготно хамгийн их тархацтай байгаа юм. Эдгээр суманд 60 тонн бактержуулсан будаагаар бэлчээрийн хөнөөлт мэрэгч оготно устгалд зарцуулах юм байна.
Оготно устгаснаар бэлчээртээ маш их хамгаалалт болдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Учир нь оготно нь 21 хоног тутамд 1 удаа гөлчгийлдөг, нэг удаа гөлчгийлөхдөө 12-15 гөлчгий гаргадаг бөгөөд гаргасан гөлчгий нь мөн 21 хоногийн дараа дахин үрждэг идэвхтэй үржилтэй амьтан юм. Иймд хавар гөлчгийлж эхлэхээс нь өмнө устгал хийх нь хамгийн үр дүнтэй арга юм байна. Өвөрхангай аймгийн Тарагт сум 270-аад мянган малтай. Бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн гэж байна. Мөн 6 багийн бэлчээрийн 80-90 хувьд нь үлийн цагаан оготно тархжээ.
Үлийн цагаан оготно ингэж олширсон үедээ бэлчээрийн ургамлыг 90-100 хувь устгаж мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулдаг ажээ. Оготно устгах ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зохион байгуулж байна.
Сурвалжилсан: Д. Сугараа
| Үлийн цагаан оготно устгалын ажил хийж байна | ||
| Үзсэн: 4439 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.