Шууд Chart

Арвайхээрт 50 ортой хүүхдийн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

2019-05-13 13:46:11

Өвөрхангай аймгийн БОЭТ-өөр жилдээ 20 орчим мянган хүүхэд үзүүлж, 2400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Хүүхдийн тасгийн ачаалал өвлийн улиралд хоёр дахин нэмэгддэг байна. Иймээс 50 ортой хүүхдийн эмнэлэг барих шийдвэр гарч барилгын ажил эхэллээ. 

Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймагт суурьших хүн амын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Өвөрхангай аймгийн нийт хүн амын 33.4 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг бөгөөд аймгийн БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай , Баянхонгор, Өвөрхангай аймаг, Булган аймгийн Рашаант сумын харьяат 20 орчим мянган хүүхэд үзүүлж, 2400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.Хүүхдийн тасгийн ачаалал өвлийн улиралд хоёр дахин нэмэгддэг. Иймээс улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 ортой хүүхдийн эмнэлгийг барихаар шийдвэр гарч барилгын ажил эхэллээ.

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийг анх 1956 онд 15 ортойгоор байгуулж, 1977, 1981 онд өргөтгөж байсан ч ханиад томууны улиралд ачааллаа дийлэхгүй үе гардаг. Хүүхдийн шинэ эмнэлэг баригдсанаар эмч, сувилагчдын ажиллах таатай орчин бүрдэхээс гадна хүүхдүүд ч тохилог орчинд эмчлүүлэх боломжтой болох юм. Тус эмнэлгийг ашиглалтад орохоор ажиллах эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлээр сургаж байгаагаас гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн яам, Энэтхэг улсын элчин сайдын яамнаас хангахаар харилцан тохиролцсон байна.50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг "Хангамж-Өргөө" ХХК гүйцэтгэхээр болсон. тус барилгын ажил он дамнан баригдахаар улсын төсөвт суугдсан ч орон нутгийн компанийн удирдлагууд өөрсдийн хөрөнгөөр барьж энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаа шав тавих ёслолын үеэр хэлж байлаа.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арвайхээрт 50 ортой хүүхдийн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй