Шууд Chart

Дэлхийн хамгийн том хушган ой

2019-05-27 13:24:38

Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотоос баруун өмнөд зүгт, 700 км-ийн зайд Арсланбоба хэмээх хушган ой байдаг юм. Домогт өгүүлснээр  анх удаа Их Александрын үед буюу 2000-аад жилийн өмнө энэ ойгоос Грек рүү хушгийг аваачиж байжээ.

Ийнхүү Грект хушганы самар дэлгэрч, улмаар дэлхий даяар тархаж, хушгийг мэддэг болжээ. Хушганы самрын түүх товчхондоо ийм байна. Арсланбоба ой нийт 13000 га талбайг эзлэн оршдог. Үүний 2000-аад га талбайг хушганы мод эзлэн оршдог юм. Энэхүү нэн эртний түүхт ой далайн түвшнээс дээш 1800 метрт, голын эрэг дагуу байрлан ургасан байдаг.

Арсланбобагийн ойн модны дундаж өндөр 30 метр байдаг бөгөөд зарим модод нь 1000 хүртэлх жилийн настай ажээ. 

Нэн эртний түүхт энэ ой дэлхийн хамгийн том, цэвэр байгалиараа ургаж байгаа хушган ой бөгөөд жилд дунджаар 1500 орчим тонн хушганы самрыг түүдэг байна. Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын тогтоолын дагуу энэхүү ойд хушганы самар түүх зөвшөөрлийг нутгийн иргэдэд олгосон байдаг аж.

Зөвшөөрлийн дагуу оршин суугчид тодорхой хэмжээний төлбөр төлж, хушганы самар түүдэг байна. Дийлэнх нь түүсэн самраа худалдаж, бизнес эрхэлдэг юм байна. Ургац хураалтын оргил үедээ энэ ойд ойролцоогоор 10 мянга хүн ажилладаг гэсэн тооцоо бий юм. 


Дэлхийн хамгийн том хушган ой   
Үзсэн: 3653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 16:09
Ene saihan zerleg hushganaas n idej uzehiinsan
Зочин [127.0.0.xxx] 2019-05-27 16:09
Сонирхолтой юм бэ
Зочин [127.0.0.xxx] 2019-05-27 15:50
zasag tortoi uls saihan jumaa

Бидэнтэй нэгдээрэй