Шууд Chart

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхоффтай утсаар ярив

2026-08-13 15:35:30

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхоффтай утсаар ярив.

Тэрбээр COP17-д оролцох ХБНГУ-ын төлөөлөгчдийн тэргүүн юм.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох UNCCD COP17-ын бэлтгэл ажил зохион байгуулалт болон агуулгын хувьд эрчимтэй өрнөж буйг дуулгав.

Тэрбээр цааш нь ХБНГУ бол цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлт болон тус конвенцын үйл ажиллагаанд идэвхтэй, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн орны хувьд COP17-ын хүрээний яриа хэлэлцээг зөвшилцөлд тулгуурлан үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхофф Монгол Улсад COP17-г амжилттай зохион байгуулахыг хүсэж, бага хурлын хүрээнд талуудын байр суурийг ойртуулж, нэгдмэл ойлголцолд хүргэх чиглэлд хамтран ажиллах болно гэлээ гэж Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхоффтай утсаар ярив  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй