Шууд Chart

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усалгааны сайд Хани Севиламтай утсаар ярилаа

2026-08-13 15:16:03

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усалгааны сайд Хани Севиламтай утсаар ярилаа.

Тэрбээр COP17-д оролцох тус улсын төлөөлөгчдийн тэргүүн юм.

Сайд Б.Батцэцэг Египет Улс конвенцын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, яриа хэлэлцээнд үнэтэй нэмэр оруулан, талуудын байр суурийг ойртуулах, харилцан зөвшилцөлд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд COP17-ын үеэр ус, гангийн асуудал болон газрын доройтлын харилцан уялдаатай асуудлаарх хэлэлцээ, бодит үр дүнд чиглэсэн шийдвэрүүдийг урагшлуулахад тус улсын дэмжлэг, оролцоо чухал болохыг онцлов.

Талууд COP17-ын хүрээнд өрнөх яриа хэлэлцээг үр дүнтэй явуулж, конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодитой үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг Арабын Бүгд Найрамдах Египет Улс нь COP17 болон COP18-ын залгамж холбоог хангах, конвенцын хүрээнд ус, газар, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн чухлыг тэмдэглэв гэж Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усалгааны сайд Хани Севиламтай утсаар ярилаа  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй