
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүй Егор Фёдорович Тимковскийн “1820-1821 Монгол” нэртэй номыг орчуулжээ.
Тимковский нь 1820 оны намар Хүрээгээр дайран урагшаа гарч 1821 оны зун мөн Хүрээг дайран хойшоо гарах хугацаандаа тухайн үеийн Монголын эдийн засаг, нийгмийн бүх л салбарт хийсэн ажиглалтаа дэлгэрэнгүй буулгажээ.
Ингэхдээ угсаатны зүй, хэл соёл, цэрэг цуух, Хиагтаас Бээжин хүрэх бүх өртөөг нарийвчлан тодорхойлж, өргөн олон уншигчдад зориулсан задгай, энгийн бичлэгтэй, Монгол нутаг, Монголчуудад гайхалтай хайртай сэтгэл нэвт шингэсэн, уншууртай, бараг л адал явдалт зохиолын зиндаанд хүрсэн аян замын тэмдэглэл туурвисан байдаг билээ.
Ж.Нэргүй Егор Фёдорович Тимковскийн “1820-1821 Монгол” нэртэй номыг орчуулжээ | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.