“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд Итали улсын Тесеро хотод үргэлжилж байна.
Энэ өдөр Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдаж, 25:32.8 минутын амжилтаар 113 тамирчнаас 85-р байраар барианд орлоо.
Б.Ачбадрах нь өвлийн Олимпын наадамд гурав дахь удаагаа дараалан оролцож буй тамирчин бөгөөд Монгол Улсын “Цагаан Олимп”-ын түүхийг тууштай үргэлжлүүлэн бичсээр байгаа шилдэг тамирчин юм. Түүний хувьд “Милан–Кортина”-2026 наадамд скиатлоны төрөлд 55-р байрт шалгарсан бөгөөд 10 км-ийн зайд ийнхүү өрсөлдлөө.
Түүний олон улсын амжилтуудаас:
- Олимп: 3 удаагийн оролцогч (хамгийн өндөр байр – 55-р байр, 10 км + 10 км скиатлон, 2026)
- Дэлхийн аварга: 6 удаа оролцсон
Томоохон амжилт – 35-р байр (Багийн спринт, чөлөөт, 2021)
- Дэлхийн цом: Томоохон амжилт – 53-р байр




Фото: Д.Нямбилэг
| “Милан–Кортина” 2026: Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ийн зайд өрсөлдлөө | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.