Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд 22-ын авто худалдааны төвд сар шинийн баярыг угтан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хоёрдугаар сарын 6-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгт 15 банк бус санхүүгийн байгууллага, хоёр банк оролцож, иргэдэд зээлийн урьдчилгаа төлөлт, уян хатан нөхцөлөөр нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ үеэр банк, банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн урьдчилгаагаа 10 хүртэл хувиар бууруулж, ББСБ зээлийн шимтгэл төлөхгүй, зарим нь хүүгийн хувиа 2.3 хүртэл бууруулах нөхцөлийг санал болгож байна.

Ташрамд, 22-ын авто худалдааны төвд “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн 20.5 га талбайд 6375 авто зогсоолтой талбай дээр нийт 3000 орчим импортын автомашин, тээврийн хэрэгслийг худалдаалж байна. Түүнчлэн авто машинтай холбоотой бүх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, дугаар олголт, татвар, даатгал, банк, нотариатын үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн бөгөөд 110 байгууллага, аж ахуйн нэгж, 700 гаруй иргэн ажил үйлчилгээ явуулдаг.
| Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна | ||
| Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.