Шууд Chart

Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

2026-02-13 16:16:20

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-ын Г блокт нийт 709 м.кв талбайг хамарсан хэсэгчилсэн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. 12 давхар тус барилгын засварын ажлын хүрээнд Г блокийн үүдний хэсгийг бүрэн шинэчилж, 1-12 дугаар давхрын лифтний хэсэг болон гадна фасад, гадна довжооны засвар, хаягжилт шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Энэхүү ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Би Ти Би” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ


Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй