Шууд Chart

О.Бат-Өлзий: Энэ бол 33 жилийн өмнөх есдүгээр сарын 16 байлаа

2019-09-17 09:55:41

Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа нарын ихэр хүү, охин хоёрын төрсөн өдөр өчигдөр тохиов. Тэрхүү баяр дээр аав нь анх үрийн зулай үнэрлэхдээ төрсөн сэтгэгдлээ бичсэнийг уншигч танаа хүргэе.  

Эхнэр маань бие давхар болж бид хоёр бөөн баяр боллоо. Удалгүй гурван сар гарантай байхад нь УДЭТ-ын хаврын бригад баруун аймгуудаар явах болж, эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй “Тайзан дээр гарахдаа гэдсээ живчиртэл сайн боогоод гар!” гэсэн тушаалтай явлаа. Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж ялангуяа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч (талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явсныг эхнэр дурсан ярьдаг юм.

Сарын бригадаар сайн явж ирлээ эхнэр минь. Харин намар тулгар гэдэстэй төрөх нь өнөө маргаашгүй болсон үед манай театр говийн аймгуудаар бригад гарах боллоо. Би И.Нямгаваа найруулагчаас

-“Эхнэр маань төрөх дөхсөн учраас энэ бригадаас үлдэх чөлөө өгөөч” гэж хүслээ.

И.Нямгаваа “Чи төрхөд нь хажууд нь байж байгаад дүлж өгөх юм уу?”

О.Бат-Өлзий “Үгүй дээ, би аав болох гэж байна, хажууд нь баймаар байна”

И.Нямгаваа “Улсын ажил, цалин авч байгаа бол ажилаа л хий!”

Ингээд говь руу бригадаар марш. Очсон сум болгоны холбооноос утсаар холбогдож явлаа. Долоо хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан сумын холбоон дээр очоод нэгдүгээр төрөхтэй холбогдлоо.

О.Бат-Өлзий “С.Сарантуяа нэртэй хүн төрсөн үү?”

Сувилагч “Жүжигчин С.Сарантуяа юу?”

О.Бат-Өлзий “Тийм ээ”

Сувилагч чимээгүй болчихлоо, миний дотор палхийгээд явчихлаа. Хэсэг хугацааны дараа
Сувилагч “Байна уу. Танай хүн төрсөн. Хоёр ихэр хүү, охин төрүүлсэн”.

Би хэсэг үхмэл пауз авч ам хагас ангайсан байдалтай манрав.

О.Бат-Өлзий “Хүү охин хоёр оо.... гээд утсаа таслаад утасны путекнээс үсрэн гараад
“Би хүү, охинтой болчихлоо...” гээд орилоход сумын холбоонд байсан танихгүй хэдэн хүн надад баяр хүргэж билээ. Тэр чигээрээ гүйсээр сумын клубд очиж жүжигчиддээ дуулгаж бөөн баяр хөөр боллоо. Гэтэл манайхан Сайнаагийн (С.Сарантуяа) биеийг асууж байна.
О.Бат-Өлзий “Асуусангүй, мартчихжээ” гэхэд.

Жүжигчин Г.Дашхүү ах “Тэнэг мал минь ээжийнх нь биеийг асуугаач!” гээд намайг нэг сайн амбаардаад хөөлөө, би буцаад холбоо руу гүйж билээ. Миний өгзөгнөөс утаа уйгиж байсан байхаа. Холбоонд очиж төрөх рүү залгуултал нөгөө сувилагч авч байна.
Сувилагч “Чи эхнэрийнхээ биеийг асуулгүй утсаа тасалчих юм аа. Эхнэр чинь сайн байгаа. Чамд үг хэлүүлсэн. "Ирэхдээ хүүхдүүддээ нэр бодож ирээрэй" гэсэн шүү” гэлээ.

Намрын бригад бууж 'эхнэртээ хонины шинэ махтай театрын өмнө шөнө буулаа.
Жүжигчин Ч.Авирмэд ах “Дүү минь нялх хүүхдэд шөнө нойтон махтай очдоггүй юм гэлээ. Би театрын жижүүрт махаа орхиод гэрлүүгээ жирийлэглээ.

Хадмын жижиг өрөөнд бид амьдардаг байлаа. Хаалгаа зөөлөн онгойлгон орвол нялх хүүхдийн анхилуун үнэр ханхийж ээж ихрүүд тайван унтаж байлаа. Ихрүүдийг маань ээжийнхээ нялхдаа өсөж бойжсон модон орон дээр зөрүүлдүүлээд өлгийдөн унтуулсан байлаа.

Эхнэр маань эх хүний хүнд ачааг үүрч, эцэг нь болсон ханийгаа том бэлэгтэй угтан амар тайван нойрсож байхыг хараад хичээн ихээр хайрласан гээч (үг дутав).

Тэр үед манай театрт Д.Гармаа гуайн зохиол "Эрх гүнж" хүүхдийн жүжиг тоглож байлаа. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэръяагын нэрийг охиндоо өгч, халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн юм.

Энэ бол 33 жилийн өмнөх есдүгээр сарын 16 байлаа.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Бат-Өлзий: Энэ бол 33 жилийн өмнөх есдүгээр сарын 16 байлаа  
Үзсэн: 21735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бичээч [127.0.0.xxx] 2019-10-17 13:22
Маш сайхан гэр бүл. Гэрэл гэгээ цацарсан, хайр энэрэл гэрэлтсэн, алдар хүндэд эвдрээгүй ховорхон гэр бүл. Аз жаргалтай байг ээ.
монгол ээж [127.0.0.xxx] 2019-10-15 10:23
уншаад өөрийн эрхгүй нулимс гарлаа, сайхан гэр бүлд аз жаргал хүсье
zochin [127.0.0.xxx] 2019-10-13 16:03
Mash saihan medee unshlaa. Dauuhan, huurhun, aviyaslag saihan emegtei Sarantuya guai, nuhur, huu ni bas urlagiin odoo tsagiin orgiluudiin neg geheer aviyastnuud ium
Зочин [127.0.0.xxx] 2019-09-30 10:08
Аз жаргал хүсье
zochin [127.0.0.xxx] 2019-09-25 14:01
dashhuu guaid ambaarduulaad he he er ni l shan dursamj bnda
D Gur [127.0.0.xxx] 2019-09-24 17:07
estoi saihan setgegdel unshlaa heneggui gudigui shunalgui itgel duuren saihan uech baisiimuudaa ter ue duu nartaa az jargal eruul enh sain saihmiig husen eruuj mendchiliee
ааа [127.0.0.xxx] 2019-09-22 05:47
Нямгаваа хэзээнээс л өвөрмөц шүү. Тэр Гэрлэж амжаагүй явна кинон дээр үнэн зэвүүн ээ, зүгээр. За тэр ч яахав, тэр үед гар тус хөдөө ажилладаггүй байсан юм уу?
Зочин [127.0.0.xxx] 2019-09-21 12:16
Энэ сайхан хүүхдүүд төрүүлсэн ээжид нь баяр хүргье миний хайртай жүжигчин шүү та сайхан гэр бүлд нь аз жаргал эрүжл энхийг хүсэн ерөөе
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 11:12
энэ сайхан уран бүтээлчдын ажил болон гэр бүлд нь амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 23:34
Bayr hvrgie saihan ger bul shvv
Xen medhew [127.0.0.xxx] 2019-09-17 23:24
Bayr hvrgie az jargal husie . . .
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 23:15
Mash goy bna hunii l anidral iim l bh tusmaa amttai ta bugded wruul enhiig husie
Zochin [127.0.0.xxx] 2019-09-17 23:11
Ohin ni baidag egel daruu busgui bdg
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 22:36
Хүний аз жаргал үр хүүхэд л байх юм. Ажил үйлсээрээ аав ээжээ баярлуулсан сайн хүү шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 21:00
az jargal hvsie
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 19:43
Saihan ger buld az jargal husiy.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 19:08
33nii muchlug gj bdg shuu sain zasuul
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 18:00
Гоё дурсамж бна.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 16:39
Сайхан. Баяр хүргэе. Би анх хүүтэй болсноо сонсоод шууд уйлж билээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 16:23
Мааш их гоё. үлгэр жишээ гэр бүлд аз жаргал хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 13:00
Охин нь одоо байгаамуу

Бидэнтэй нэгдээрэй