2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 47,153,769 төгрөгийн үнийн дүн бүхий 144,177 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шуудан" ХК (MNP +6.14%) болон "Багануур" ХК (BAN +4.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -4.73%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -3.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 101,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
"TOP 20" индекс 0.18 хувиар өсч 19030.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,474,545,098,803.77 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.