Шууд Chart

Бейрутад гадаадын хоёр иргэн амиа алджээ

2019-10-19 14:00:00

Ливаний нийслэл Бейрут хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр гарсан галын уршгаар гадаадын хоёр иргэн амь насаа алдсан байна. Энэ тухай Ливаний үндэсний мэдээллийн агентлаг дамжууллаа.

Энэ хэрэг эсэргүүцлийн томоохон жагсаал цуглаан болж байгаа газраас холгүйхэн гарчээ. Гал гарсан шалтгаан, амиа алдсан иргэд аль улсынх болох тухай мэдээлэл одоогоор алга байна.

Бейрут хотод олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдэж Эвслийн засгийн газрын тэргүүн Саад Хариригийн татварын бодлогыг буруушааж байгаагаа илэрхийлцгээсэн юм. Жагсагчид хотын төв хэсгийн гол хорооллуудын замуудад хаалт хамгаалалт босгосон байлаа. Жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүхэн мөргөлдөөн гарч нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн байна.

Ерөнхийлөгчийн Баабда ордонд болох сайд нарын танхимын хуралдаанаар 2020 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг батлах ёстой байсан ч олон нийт Ватсаппийн сарын татварыг 6 доллар болгож нэмэгдүүлэхээр төлөвлөснийг нь эрс эсэргүүцэн ийнхүү жагсч эхэлсэн байна. Хэдийгээр Холбоо харилцааны  сайд Мухаммед Шукир энэ төлөвлөгөөг цуцалж байгааг мэдэгдсэн ч эсэргүүцлийн ажиллагаа намжаагүй юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бейрутад гадаадын хоёр иргэн амиа алджээ   
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй