Шууд Chart

Аюулгүй байдлын асуудал бүрэн шийдэгдтэл либра цахим мөнгийг ашиглуулахгүй

2019-10-19 15:43:06

"Фэйсбүүк" компани либра нэртэй цахим мөнгийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Харин “Их 20”-ийн орнуудын Сангийн сайд болон Төв банкны удидлагууд шаардлагатай хууль дүрэм батлагдаж, аюулгүй байдлын асуудал бүрэн шийдэгдэх хүртэл "Фэйсбүүк"-ийн энэхүү дижитал мөнгийг ашиглах ёсгүй гэсэн байр суурьтай байна.

АНУ-ын Вашингтон хотноо “Их 20”-ийн орнуудын Сангийн сайд болон Банкны удирдлагуудын уулзалт хоёр өдөр үргэлжиллээ. Баасан гарагийн уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлын нэг нь "Фэйсбүүк" компанийн цахим мөнгийг ашиглах тухай байжээ.

"Фэйсбүүк" компани 2020 оноос либра цахим мөнгийг гүйлгээнд оруулж, тус компанийн хэрэглэгчид цахим мөнгөөр худалдан авалт хийх, төлбөр төлөх боломж бүрдэх юм. Гэвч “Их 20”-ийн Сангийн сайд нар либра дижитал мөнгө нь мөнгө угаах болон хувийн мэдээлэл алдагдах зэрэг санхүүгийн томоохон эрсдэлийг үүсгэж болзошгүй гэж ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Хэдийгээр дижитал мөнгө нь улс дамнасан гүйлгээг улам хялбарчилж, хэрэглэгчдэд зарим давуу талыг олгож байгаа ч олон улсын мөнгөн тэмдэгтийн систем болон санхүүгийн бодлогод аюул учруулж болзошгүй байгааг хэлжээ.

Үүнээс үүдэн шаардлагатай хууль дүрэм батлагдаж, аюулгүй байдал бүрэн хангагдах хүртэл либраг ашиглахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгааг илэрхийлсэн байна. Тэр дундаа хөгжиж буй орнууд энэхүү цахим мөнгийг ашиглаж эхлэх асуудалд ихээхэн сэтгэл зовниж буйгаа ч илэрхийлсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аюулгүй байдлын асуудал бүрэн шийдэгдтэл либра цахим мөнгийг ашиглуулахгүй   
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй