Шууд Chart

"Аянга" сургуулилтын үеэр пуужингийн 3 төрлийн туршилт хийлээ

2019-10-20 10:00:00

ОХУ-ын арми "Аянга" гэж нэрлэгддэг цэргийн сургуулилт хийлээ. Энэ сургуулилтын үеэр пуужингийн гурван төрлийн туршилтыг хийсэн байна. 2019 оны "Аянга" цэргийн сургуулилтад 12000 цэрэг оролцжээ. Мөн хэдэн зуун пуужин харвагч, байлдааны онгоц, усан онгоц болон шумбагчийг ашиглажээ.

Оросын армийн хамгийн том сургуулилтын нэг болох "Аянга"-ын үеэр Оросын хойд болон Номхон далайн усан флотынхон "Синева" гэж нэрлэгддэг холын зайн пуужингуудыг харвалаа.

Эдгээр пуужингийн нэг нь Оросын баруун хойд зүгт байрлах Архангельскийн бүс дэх байг онох байсан бол өөр нэг нь Камчатк дахь бай руу чиглэгдсэн байна.

Мөн Плесецкээс "Ярс" гэж нэрлэгддэг тив алгасагч баллистик пуужинг галлаж, пуужин 6000 км-ыг туулж, Камчатк дахь байг оножээ. Үүгээр зогсохгүй "Tu-95MS" бөмбөгдөгч онгоц агаараас пуужингаар галлаж, Коми болон Камчатк дахь байг оносон байна.

Энэ сургуулилтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний хамгаалалтын удирдлагын төвөөс үзэж, сонирхжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Аянга" сургуулилтын үеэр пуужингийн 3 төрлийн туршилт хийлээ   
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй