Шууд Chart

Израйлийн ерөнхий сайдыг авилга, залилан болон итгэл эвдсэн хэрэгт буруутгалаа

2019-11-23 12:00:00

Израйлийн ерөнхий сайдыг авилгал, залилан болон итгэл эвдсэн гэх гурван ч хэрэгт буруутгаад байгааг тус улсын ерөнхий прокурор мэдэгдлээ. Харин ерөнхий сайд Бенжамин Нетаньяху үүнийг цэвэр улс төрийн явуулга гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Израйлийн ерөнхий сайдыг гурван ч хэрэгт буруутгаад байгаагийн дотор түүнийг чинээлэг бизнес эрхлэгч найздаа 280 сая ам.доллараар үнэлэгдэх хууль, эрх зүйн таатай нөхцөлийг эдлүүлсэн мөн бэлэг авсан гэж үзэж байна. Саятан Шаул Эловитч нь Израйлийн Безек гэх харилцааны холбооны компанийн эзэмшигч юм.  Энэ харилцаа холбооны компанид харьяалагддаг Валла гэх мэдээллийн сайт Израйлийн ерөнхий сайдыг сурталчлах зорилго бүхий мэдээллийг цацдаг байсан нь саятан Шаул Эловитч ерөнхий сайд Бенжамин Нятаньяхугийн авсан тусаа хариулж байсан нэг хэлбэр гэж үзэж байна.

Харин Израйлийн ерөнхий сайд энэ үйл явдлыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж эрс буруутгаад зогсохгүй албан тушаалаасаа буухгүй, хуулиар ч тийм үүрэг хүлээгээгүй гэдгээ мэдэгдлээ. Телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Израйлийн прокурор болон мөрдөн байцаагчдыг шалгахыг уриалсан байна. Ерөнхий прокурор Авихай Мандельбит ерөнхий сайдад ял төлөвлөөд байгаагаа зарлах үедээ хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй гэдгийг онцолж байсан юм. Олон улсын хэвлэлүүд Израйлийн ерөнхий сайд буруутай нь батлагдах хүртэл албан үүргээ үргэлжлүүлэх эрхтэй юм. Бенжамин Ньтаньяху нь Израйлийн ерөнхий сайдыг албан тушаалыг хамгийн удаан хугацаанд хашиж байгаа улс төрч юм. Гэхдээ хэрэг үүсээд 13 жилийн турш ерөнхий сайдаар ажиллаж байгаа түүний нэр хүнд тун сөргөөр нөлөөлөх нь тодорхой байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израйлийн ерөнхий сайдыг авилга, залилан болон итгэл эвдсэн хэрэгт буруутгалаа   
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй