Шууд Chart

Япон, Өмнөд Солонгос улс тэнгисийн хамтарсан сургуулилтаа зогсооно

2019-11-23 15:06:22

Япон улс, Өмнөд Солонгос улс тэнгисийн хамтарсан сургуулилтаа зогсоохоор боллоо гэж “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын тал онц байдлын үед хамтарсан үйл ажиллагаа боловсруулах зорилготой энэ сургуулилтад оролцож чадахгүй болсноо энэ сарын 20-нд мэдээлсэн байна. Уг нь тус сургуулилт энэ сарын 27-нд болох ёстой байжээ.

Аюулгүй байдлын албадын тэнгисийн хамтарсан сургуулилт цуцлагдсан нь Япон-Өмнөд Солонгосын харилцаа таагүй хэвээр байгаатай холбоотой гэж хэвлэлүүдэд мэдээлж байна. Хоёр улсын хооронд тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээ дуусаж, Сөүлээс гэрээг сунгахаас татгалзсан юм.

Япон улс өнгөрөгч долоодугаар сард Өмнөд Солонгос улс руу цахилгаан барааны үйлдвэрлэлд нэн шаардлагатай гурван төрлийн материал экспортлохоо хязгаарлаж, наймдугаар сард энэ улсыг гадаад худалдааны тааламжтай нөхцөл олгох улс орнуудын жагсаалтаас хассан юм. Япон улс эдгээр арга хэмжээгээ Өмнөд Солонгос улсыг Умард руу барааг нь давхар зорилготойгоор экспортлодог гэж тайлбарласан.

Гэхдээ Өмнөд Солонгосын Дээд шүүхээс Японы зарим компанийг Дэлхийн хоёрдугаар дайны үед солонгосчуудыг хүчээр, үнэ хөлсгүй ажиллуулж байсныхаа төлбөрийг одоо төлөхийг шаардсан шийдвэр гаргаснаас болж хоёр улсын харилцаа муудсан гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Япон, Өмнөд Солонгос улс тэнгисийн хамтарсан сургуулилтаа зогсооно  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй