Ираны эрх баригчид АНУ-ын Тагнуулын агентлагтай холбоотой хүмүүсийг баривчилсан гэж мэдэгдлээ. Шатахууны үнэ нэмэхээс үүдсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр АНУ-ын Тагнуулын агентлагтай холбоотой найман хүнийг баривчилсан тухай Ираны төв мэдээллийн агентлаг уламжилжээ.
“Ирна” агентлагийн мэдээлснээр “Баривчлагдсан хүмүүс иргэний сэтгүүлч болно гэсэн нэрийн дор АНУ-ын Тагнуулын агентлагаас олон улсад зохион байгуулсан сургалтад хамрагдаж байсан” гэж Ираны тагнуулын үйл ажиллагаа эрхэлсэн яам мэдэгдсэн байна.
Мөн “Тэд бүгд эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцох үүрэг даалгавар авч, дүрс бичлэг зэрэг мэдээлэл бэлтгэн дамжуулах гэж байсан” гэж Ираны тагнуулын агентлаг мэдэгджээ.
Албаныхны хэлснээр зургаан хүн нь АНУ-ын Тагнуулын агентлагийн даалгаврыг биелүүлж гудамжны жагсаалд оролцож байгаад баривчлагдсан бол хоёр нь гадаадын улсууд руу мэдээлэл дамжуулах гэж байгаад саатуулагдсан гэжээ.
Ираны эрх баригчид шатахууны үнийг 30-50 хувиар нэмнэ гэж зарласнаар тус улсад эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж, эмх замбараагүй байдалд шилжсэн.
“Эмнэсти Интернейшнл”-ийн мэдээлснээр 100 гаруй хүн нас барсан гэх мэдээ бий. Харин өнгөрөгч долоо хоногт Ираны дээд удирдлагууд эмх замбараагүй байдлыг амжилттай шийдвэрлэлээ гэж мэдэгдсэн юм.
| Ираны эрх баригчид АНУ-ын Тагнуулын агентлагтай холбоотой хүмүүсийг баривчилсан гэж мэдэгдлээ | ||
| Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.