Шууд Chart

Дональд Трампад холбогдох хэргээр гэрчүүдээс авсан мэдүүлгүүдийн тайланг гаргажээ

2019-12-04 10:12:28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад холбогдох хэргээр гэрчүүдээс авсан мэдүүлгүүдийн тайланг Мөрдөн шалгах хороо гаргалаа. Ингэснээр түүнд хариуцлага тооцох мөрдлөг шалгалт албан ёсоор дараагийн шатанд шилжиж байна. Төлөөлөгчдийн танхимын Мөрдөн шалгах хороо энэ тайландаа "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргаа гэрчийг шахаж дарамтлан, 2020 оны сонгуульд Украины талаас туслалцаа авч ашиглах оролдлого хийснээ нуун дарагдуулахын тулд нотлох баримтуудыг гаргаж өгөлгүй хааж боох замаар хууль шүүхийн ажиллагаанд саад учруулсан" гэж дүгнэсэн байна.

“Ерөнхийлөгч хүсч байгаа зүйлдээ хүрэхийн тулд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлыг золиослоход бэлэн байна” гэж Төлөөлөгчдийн танхимын Мөрдөн шалгах хорооны дарга Адам Шифф шүүмжилжээ. Мөрдөн шалгах хороо баримтуудаа нэгтгэн баталсны дараа Шүүх хороондоо илгээнэ.

Энэ хооронд Цагаан ордноос хариу мэдэгдэл гарган, “Нэг талыг барьсан ичгүүртэй үйл явцын эцэст Мөрдөн шалгах хорооны дарга Адам Шифф болон Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгах ямар ч баримт гаргаж чадсангүй. Энэ тайланд тэдний уур бухимдлаас өөр юу ч тусгаагүй” гэсэн байна.

Мөн Бүгд найрамдах намаас Мөрдөн шалгах хорооны түр болон жинхэнэ гишүүн болсон хоёр улс төрч АНУ-ын засаг захиргаанд өмнө нь болон одоо ажиллаж байгаа улс төрчдөөс авсан мэдүүлгүүдийн талаар “Бүгд найрамдах намын ажлын хэсгийн тайлан” гаргасан байна. 110 хуудас бүхий энэ тайлбар тайланд гэрчүүдээс авсан мэдүүлгүүд болон нотлох баримтууд Ерөнхийлөгчийг буруутгах баримт болж чадахгүй” гэжээ. 


Дональд Трампад холбогдох хэргээр гэрчүүдээс авсан мэдүүлгүүдийн тайланг гаргажээ   
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй