Испанийн Мадрид хотод явагдсан НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага хурал ням гарагт албан ёсоор өндөрлөлөө. Гэхдээ төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баримт бичгийн зарим зүйл заалтан дээр санал зөрчилдөөнтэй байдлаа эцэслэж чадалгүй, энэ удаагийн хурал дуусаж байгаа.
Испанийн Мадрид хотод явагдсан НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага хуралд 190 гаруй улс орны төлөөлөгчид оролцсон юм. Ням гарагт гарагт төлөөлөгчид энэхүү хурлаас гарсан шийдвэр, тогтоолын хураангуйтай танилцаж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн хуралд оролцогчдыг дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд бүх л хүч чадлаа дайчлахыг зохион байгуулагчдын зүгээс уриалжээ. Мадрид хотод болсон НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага хурал товлосон хугацаанаас 40 цагаар сунгагдсан юм.
Учир нь төлөөлөгчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хэмжээг өсгөх болон ирэх жилээс мөрдөгдөж эхлэх “Парисын Гэрээ”-тэй холбоотой зарим дүрэм журам дээр санал зөрчилдөөнтэй байсан. Улс орнуудыг өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн боломжит арга хэмжээг авахыг ийнхүү уриалжээ. Хуралд оролцогч зарим улсын төлөөлөгч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаарх илүү чанга хатуу заалтуудыг мөрдүүлэхийг хүсч байгаа байгаа бол зарим улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг өөрсдийн боломж нөхцөл дээр тулгуурлан хасах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Төлөөлөгчид нэг улсын бусад оронд үзүүлж буй техник технологийн тусламж нь тухайн туслагч орны хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах оноонд тооцогдох эсэх дүрмийн журмын асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй байсаар хурал өндөрлөжээ. Энэ асуудлыг дараа жилийн НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага хурлаар дахин хэлэлцэхээр болжээ.
| НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцогчид санал нэгдсэнгүй | ||
| Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.