Португалын эргээс холгүй орших хөвөгч салхин станц болох "WindFloat Atlantic" нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс эхлэн сүлжээнд холбогдож, эрчим хүч үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Уг салхин цахилгаан станц 25МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд MHI Vestas-ийн 8.4МВт бүхий 3 турбинтай юм байна. Түүнчлэн Европын дундаж хэрэглээтэй 60'000 айл өрхийг эрчим хүчээр хангах боломжтой аж.

Энэхүү төсөлд Португалын Засгийн газар, Европын Комисс, Европын Хөрөнгө оруулалтын банк зэрэг нь санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ нь банкны санхүүжилттэй анхны хөвөгч салхин цахилгаан станц болж байна. Европын салхины ассоциаци 2021 он гэхэд Европт далайн хөвөгч салхин станцын хүчин чадал нийт 350 МВт болох төлөвлөгөөтэй байна гэжээ.
| Дэлхийн хамгийн том хөвөгч салхин турбин эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ | ||
| Үзсэн: 1381 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.