Карибын тэнгист байрлах Пуэрто Рико гэх арлын аялал жуучлалын нэгэн бэлэг тэмдэг болсон ер бусын тогтоц бүхий хадан хясаа газар хөдлөлтийн үеэр нурсан байна. Даваа гарагт тус аралд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох үеэр ийм таагүй зүйл тохиожээ.

Далайн эрэгт байрлах өвөрмөц тогтоц бүхий хадан хясаа нурсан талаарх мэдээллийг Пуэрто Рико арлын Гуаянилла хотын зарга баталсан байна. Пунта Вентана гэж нэрлэгддэг хадан хясаа нь тус арлын нэгэн гол тэмдэг, жуулчдын очих дуртай газар байжээ. Пуэрто Рикогийн Их Сургуулийн Цаг Уур Судлалын Төвөөс Пунта Вентана хадан хясааны өмнөх болон нурсны дараах зургийг твитер хуудсандаа байрлуулж, байгалийн бүтээсэн цонх усгагджаа гэдгийг мэдээлжээ. Энэхүү голдоо дугуй цоорхой цонх бүхий хадан хясаа тус арлын өмнөд далай эргийн Гуаяанилла гэх газарт байрлаж байсан юм. Даваа гарагийн 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр алдарт хадан хясаанаас гадна Пуэрто Рико арлын түүхэн барилга болох 1841 онд баригдаж байсан сүм мөн л нурсан байна.

Мягмар гарагт буюу өчигдөр тус аралд мөн л дахин газар хөдлөлт болж нэг хүн амиа алдсанаас гадна хэд хэдэн иргэн бэртжээ. 1918 оноос хойш Пуэрто Рикод ийм их хор хохирлыг учруулсан газар хөдлөлт болж байгаагүй юм.

| Пуэрто Рико арлын өвөрмөц тогтоц бүхий хадан хясаа нуржээ | ||
| Үзсэн: 2375 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.