"Гуардиан" цахим хуудас коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дамжууллаа.
- Нас барсан хүний тоо 26 хүрээд байна. Тодруулбал, Хубэй мужид нийт 24, Бээжин орчим нэг, БНХАУ-ын зүүн хойд хэсэг дэх ОХУ-тай хиллэдэг Хэйлонжан мужид нэг хүн нас баржээ.
- Одоогоор дор хаяж 830 хүн вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна.
- Хятадын Цагаан сарын битүүний орой гэхэд Ухань хотоос гадна Хубэй мужийн 9 хотод хөл хорио тогтоогоод байна.
- Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор 1000 хүний ортой эмнэлгийг Ухань хотод барьж байгаа бөгөөд ирэх Даваа гарагт бэлэн болгохоор төлөвлөөд байна.
- БНСУ-д коронавирусийн хоёр дахь тохиолдол илэрчээ. Тавь гаруй насны энэ эрэгтэй Ухань хотод ажиллаж байсан байна.
- Япон улс хоёр дахь тохиолдол илэрснийг зарласан байна. Ухань хотын 40 гаруй насны иргэн нэгдүгээр сарын 19-нд Япон улсад иржээ.
- АНУ-ын Ситлд нэг тохиолдол илэрснийг мэдээллээ. Техас мужид халдвар авсан хүн байж магадгүй гэж таамаглаж байна.
- Их Британид 14 хүн халдвар авсан байж болзошгүй хэмээн үзлэгт оржээ. Одоогийн байдлаар тэдний тав нь халдваргүй болох нь тогтоогджээ.
- Шотландад шинж тэмдэг илэрсэн 6 хүнийг үзлэгт хамруулаад байна.
- Австрали улсад вирусийн шинж тэмдэгтэй байж болзошгүй 6 хүнийг эрүүл мэндийн байгууллагын хяналтад авчээ.
- ДЭМБ БНХАУ-д аваарын байдалтай байгаа ч, дэлхий даяар аюулын дохио зарлахад хэтэрхий эрт байна гэж үзэж байна.
| Коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл | ||
| Үзсэн: 21456 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз

Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.