Шууд Chart

Коронавирусийн голомтод ажиллаж байсан эмч нас баржээ

2020-01-25 17:09:13

Коронавирусийн голомт болох Ухань хотод өвчтөнүүдийг эмчилж байсан 62 настай эмч Лиан Вудон халдвар авсны улмаас нас барсан тухай БНХАУ-ын “People’s Daily” твиттер хуудсандаа нийтэлжээ.

Мөн Уханьд Жиан Жижун гэдэг эмч хэт их ачааллын улмаас зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдээллээ. 

Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхэд зориулан Ухань хотод шинээр 1000 ортой эмнэлэг өнгөрсөн пүрэв гарагт барьж эхэлсэн. Ирэх даваа гарагт ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч хоёрдугаар сарын 3 гэхэд бэлэн болохоор байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.  

2020 оны нэгдүгээр сарын 25-ны 17:00 цагийн байдлаар Австрали, Малайз, Непалд коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор БНХАУ-аас гадна 13 улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал:  

Хонгконг-5 хүн 

Тайланд-5 хүн

Австрали-4

Франц-3

Япон-3

Малайз-3

Сингапур-3

Тайвань-3 

Макао-2

БНСУ-2

АНУ-2

Вьетнам-2

Непал-1

Бээжин, Хонгконг зэрэг БНХАУ-ын томоохон хотуудад Цагаан сарын баяртай холбоотой олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан байна. 


Коронавирусийн голомтод ажиллаж байсан эмч нас баржээ   
Үзсэн: 3451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 18:56
сонирхолтой

Бидэнтэй нэгдээрэй