Шууд Chart

Өмнөд Солонгост коронавирусийн халдвартай хүний тоо нэгээр нэмэгдлээ

2020-01-27 11:38:15

Тэрбээр 55 настай БНСУ-н иргэн бөгөөд энэ сарын 20-нд Хятадын Ухань хотоос эх орондоо очжээ. Ийн маргааш нь ханиад хүрсэн хэмээн эмнэлэгт шинжилгээ өгсөн байна. Улмаар 25-ны өдөр 38 хэмээс дээш халуурч, биеийн байдал нь муудсан аж.

Түүнийг тэр даруй Пунданы Сөүл эмнэлэгт тусгаарлаад байсан бөгөөд өнөөдөр өглөө коронавирусийн халдвар авсан болохыг нь албан ёсоор мэдээллээ. Одоогоор түүнтэй нэг онгоцонд зорчсон иргэд, онгоцны үйлчлэгч нарыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Тэрбээр энэ сарын 20-ний өдөр Кимпо нисэх онгоцны буудлаар орж ирсэн аж.

Эх сурвалж: Э.Ижилболд


Өмнөд Солонгост коронавирусийн халдвартай хүний тоо нэгээр нэмэгдлээ  
Үзсэн: 1916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй