Шууд Chart

“Грэмми-2020” наадмыг Коби Брайантын гэгээн дурсгалд зориулан нээлээ

2020-01-27 12:47:52

“Грэмми-2020” наадам уй, гуниг чин сэтгэлийн халуун үгстэйгээр эхэлсэн байна. Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайантын гэгээн дурсгалд зориулж поп од Лиззо “Өнөөдөр бол чинийх шүү Коби” хэмээгээд “Cuz I love you” дуугаараа наадмыг нээсэн нь олны сэтгэлийг хөдөлгөж, нулимс унагахад хүргэжээ.

Дараа нь хоёр дахь жилдээ “Грэмми”-г хөтөлж буй дуучин Алиса Кейс Коби Брайантын түүх өгүүлсэн, нандин зургуудыг дэлгэцнээ гаргаж, нээлтийн үг хэлсэн нь цугларсан хүмүүсийг улам гуниглуулсан байна. Алиса Кейс “Бид яг одоо хөгжмийн ертөнцийн онцлох өдрийг хамтдаа угтаж байна. Мөн дэлхий даяар нэгэн баатраа алдсандаа харамсан гашуудаж байна. Уй гашуу тохиолдсон энэ л үед хүн бүр өөрийн сэтгэлийн хүч чадал, дэмжлэгээ түүний гэр бүлтэй хуваалцаасай гэж хүсэж байна. Бид Кобиг хэчнээн их дуу хөгжимд хайртай байсныг мэднэ. Тийм ч учраас энэ наадмыг түүний дурсгалд зориулж байна” гэжээ.

Түүнчлэн дуучин Биллие Эйлиш “Би түүнийг нас барсан гэдэгт итгэж чадаагүй. Итгэхийг хүсээгүй болохоор худлаа л байх ёстой гэж бодсон” гэж гашуудлаа илэрхийлжээ. 


“Грэмми-2020” наадмыг Коби Брайантын гэгээн дурсгалд зориулан нээлээ  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй