Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж байгаа сүүлийн үеийн мэдээллийг та бүхэнд хүргэе. Одоогоор байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон 4500 гаруй хүн байна. Харин нас барсан 106 тохиолдол бүртгэгдээд байна.
ХБНГУ-д халдвар авсан анхны тохиолдол илэрсэн бөгөөд АНУ болон Канад улсаас БНХАУ руу онцын шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын 20 орчим хотын нийт 56 сая иргэдэд хөл хорио тогтоогоод байна.

"Фэйсбүүк" компани ажилчдаа онцын шаардлагагүй тохиолдолд БНХАУ-д зорчихгүй байх талаар мэдэгдэл гаргажээ. Мөн БНХАУ-д байрлаж буй ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвлөсөн байна. Түүнчлэн БНСУ-д халдварын дөрөв дэх тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Засгийн газраас нь халдварыг цаашид тархаахгүй байх тал дээр бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдээд байна.
Хонгконг шинэ коронавирусийн тархалтаас үүдэн олон нийтийн цуглардаг спортын төв, усан сан, далайн эрэг, номын сан, музей зэргийг тодорхойгүй хугацаагаар хаахаа мэдэгдлээ.
| БНХАУ-ын 20 орчим хотын 56 сая иргэн хөл хорионд байна | ||
| Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.