Шууд Chart

ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа

2020-01-31 09:50:45

Шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсад онц байдал зарлаад байна. 2020 оны нэгдүгээр сарын 31-ний 08:00 цагийн байдлаар БНХАУ-д халдвар авсан хүний тоо 9692 байна. Нас барсан хүний тоо 213-т хүрээд байгааг БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээллээ. 

Харин дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвараар 9700 гаруй хүн өвчлөөд байна. Коронавирусийн халдвар хурдацтай тархсан хэвээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр пүрэв гарагт Италийн Ром хотод аялж байсан Хятадын хоёр жуулчнаас шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. 

Өчигдөр ОХУ-ын Засгийн газар Орос-Хятадын хилийг хааж, Хятадын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэж мэдээлсэн юм. Харин Зааны ясан эрэг улс 14 хоногийн хугацаанд БНХАУ-ын жуулчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ. 

 




ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа   
Үзсэн: 5668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-31 12:39
нас баралт 216, гэхэд манайд уушигны хаталгаагаар 2019 онд 420 хүн нас барсан
Зочин [127.0.0.xxx] 2020-01-31 10:14
ингэхэд ийм олон улсд илрээд байхад манайд үнэхээрийн байхгүй гэжүү үнэн зөв мэдээлэл өгөөж

Бидэнтэй нэгдээрэй