Шинэ коронавирусийн халдварын тухай дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсээр байна. Бид шинэ коронавирусийн халдварын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллээс дамжуулахаар бэлтгэлээ.
- Австрали улсын Ерөнхий сайд Скот Моррисон бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ "Ойрын хугацаанд БНХАУ-д зорчсон хүмүүсийг Австрали улсын хилээр нэвтрүүлэхгүй" гэсэн байна.
- БНСУ-д шинэ коронавирусийн халдвар авсан 3 тохиолдол илэрсэн байна. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 15 болж байна.
- Филиппин улс өмнө нь Хубэй мужаас зорчиж буй хүмүүст хилийн хориг тавиад байсан. Тэгвэл шинээр БНХАУ, Хонгконг, Макао зэрэг газраас ирж буй гадны хүмүүсийг хилээр орохыг хориглоод байна. БНХАУ-аас эргэн ирж буй иргэдээ 14 хоногийн хугацаатай тусгаарлалтад байлгах талаар мөн мэдэгдсэн байна.
- БНХАУ-аас өөр улсад коронавирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдол Филиппинд бүртгэгджээ. Хятадын иргэн, 44 настай эрэгтэй өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд халуурч ханиалган, хоолой нь өвдсөний улмаас Манила дахь Сан Лазаро эмнэлэгт хэвтсэн байна. Түүний биеийн байдал сайжирч байсан ч сүүлийн 24 цагийн хугацаанд эрс муудаж нас барсан талаар албаныхан мэдээлжээ.
- Шинэ Зеланд иргэддээ хандан БНХАУ руу зорчихгүй байхыг зөвлөжээ. Мөн ирэх даваа гарагаас эхлэн 14 хоногийн хугацаанд БНХАУ-д зорчиж байсан гадны хүмүүсийг хилээр нэвтрүүлэхийг хориглож байгаа талаар мэдээлсэн байна.
- Энэтхэгийн Засгийн газар коронавирусийн халдвар авсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. Хоёр дахь тохиолдол эхний халдвар авсан хүний бүртгэгдсэн баруун өмнөд зүгийн Керала гэх газраас илэрсэн байна.
- Ухань хотод 1000 ортой эмнэлэг баригдаж дууссан талаар CCTV-ээс мэдээллээ.

Шинэ коронавирусийн халдвар илэрсэн улс орон
Тодруулбал:
Хонгконг – дор хаяж 13
Макао – дор хаяж 7
Тайланд – дор хаяж 19
Австрали – дор хаяж 12
Малайз – дор хаяж 8
Сингапур – дор хаяж 13
Франц – дор хаяж 6
Япон – дор хаяж 20
БНСУ – дор хаяж 15
Тайвань – дор хаяж 10
АНУ – дор хаяж 8
Вьетнам – дор хаяж 7
Герман – дор хаяж 8
Шри-Ланка – дор хаяж 1
Камбуж – дор хаяж 1
Непал – дор хаяж 1
Канад – дор хаяж 4
Арабын нэгдсэн Эмирт – дор хаяж 4
Финланд – дор хаяж 1
Филиппин – дор хаяж 2, нас барсан 1
Энэтхэг – дор хаяж 2
Их Британи – дор хаяж 2
ОХУ – дор хаяж 2
Швед – дор хаяж 1
Испани – дор хаяж 1 халдвар авсан тохиолдол тус тус бүртгэгдээд байна гэж "Си Эн Эн" агентлагаас мэдээллээ.
| Шинэ коронавирусийн улмаас хүн нас барсан тохиолдол Филиппинд бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 1556 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.