Шууд Chart

E9, E10 визтэй гэрээт ажилтны Солонгост байх хугацааг 50 хүртэл хоногоор сунгалаа

2020-02-22 09:46:54

БНСУ-ын Хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яам, Далайн асуудал хариуцсан яам зөвшилцөж, хугацаа нь дуусаж буй E9, E10 визтэй гэрээт ажилтны Солонгост байх хугацааг 50 хүртэл хоногоор сунгахаар боллоо. COVID-19 халдварын улмаас Солонгост ирэх гадаад ажилчдын тоо буурч, жижиг, дунд үйлдвэр, загасчлалын аж үйлдвэр зэрэг газруудад ажиллах хүчний хомсдол үүсээд байна. Тус улсын Хөдөлмөрийн яамнаас 4 жил 10 сарын хугацаа нь дуусч нутаг буцаж буй гэрээт ажилтныг дахин Солонгост ирж ажиллах боломж олгохоор болсноо мэдэгдлээ.

Хөдөлмөрийн яам нь Е-9 статустай гадаадын иргэдийг, Далайн асуудал, загасчлалын яам нь E10 визтэй иргэдийг сонгон Хууль зүйн яаманд мэдүүлснээр дахин ирэх боломж нь бүрдэх аж. Цаашдаа визээ сунгуулах гэж буй гадаад оюутнууд заавал цагаачлалын албанд ирэхгүйгээр сунгуулах боломжийг бүрдүүлнэ хэмээлээ.

Та бүхэн цагаачлалын албатай холбогдож нарийн мэдээллийг авахыг хүсвэл 1345 дугаарт залган #7 дарж монгол ажилтнаас мэдээлэл аваарай. 

МҮОНРТ-ийн БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд


E9, E10 визтэй гэрээт ажилтны Солонгост байх хугацааг 50 хүртэл хоногоор сунгалаа   
Үзсэн: 2044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй