Шууд Chart

БНСУ-д шинэ коронавирусний 433 тохиолдол бүртгэгдлээ

2020-02-22 16:38:58

БНСУ-д шинэ коронавирусний 433 дахь тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдөр 16:00 цагт БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвар авсан хүний тоо 83-р нэмэгдэж, нийт 433 болсныг зарлалаа.

БНСУ-д оршин суугаа болон тус улсад зорчих иргэдийн анхааралд

Монгол Улсын иргэд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!

-Амны хаалт /маск/тогтмол зүүх
-Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах
-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх
-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх
-Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх
-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллаж буй/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утсаар мэдээлэл авна уу. 


БНСУ-д шинэ коронавирусний 433 тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 3827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-22 16:54
Солонгос ирж байгаа хүмүүсийг яаж байгаа вэ? Тэр талаар мэдээлэл бэлтгэж өгөөчэй.

Бидэнтэй нэгдээрэй