БНСУ-д өдөрт шинэ коронавирусний 400-800 тохиолдол нэмж бүртгэгдсээр байна. Удахгүй халдварын тархалт буурна гэж албаны хүмүүс ярих боловч тоон үзүүлэлт байнга өссөөр байна. Өнөө өглөө буюу 2020 оны гуравдугаар сарын 7-ны байдлаар 483 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр 6767 хүн шинэ коронавирусний халдвар аваад байна.
Тус улсад одоогийн байдлаар 44 хүн нас барж, 118 хүн эдгэрээд байна. Халдварын тархацыг авч үзвэл Тэгү хотод 5084 хүн, Гёнбукт 1049 хүн халдвар аваад байгаа юм. Ингэснээр нийт халдвар авсан хүний 90 хувь нь тухайн бүс нутагт бүртгэгдээд байгаа юм.
Нийт халдвар авсан хүний 62.7 хувь буюу 4245 нь эмэгтэй, 37.3 хувь буюу 2522 нь эрэгтэйчүүд байна. Насны хувьд 20-д насныхан 29.9 хувь буюу 2028 хүн бүртгэгдсэн нь хамгийн их хувийг эзэлж байна.
Халдвар авсан иргэдийг бүрэн эмчлэх вакцин гараагүй бөгөөд үе шаттайгаар эмчилгээг хийж байна. Халдвар аваад удаагүй хөнгөн хэлбэртэй хүнийг дархлааг нь дэмжих, дусал болон эмээр эмчилж байгаа бөгөөд хүнд байгаа хүнийг ДОХ-ын эсрэг ашигладаг эмийг тунгаар хэрэглэж байгаа юм.
МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд
| БНСУ-д шинэ коронавирусний 483 тохиолдол шинээр бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.