Шууд Chart

Тэгү хотын нэг орон сууцны 46 хүн шинэ коронавирусний халдвар авчээ

2020-03-07 16:33:22

БНСУ-ын Тэгү хотод байрлах "Нэг сэтгэл" нэртэй орон сууцны байрнаас 46 хүн шинэ коронавирусний халдвар авсан нь батлагдаад байна. 142 хүн амьдардаг энэ орон сууцнаас 94 хүн "Шинчонжи" сүмд явдаг байна. Халдвар авсан нь тогтоогдсон 46 хүн нь "Шинчонжи" сүмд харьяалагддаг нь тогтоогджээ. Тэдний 14 нь эмнэлэгт хүргэгдсэн бол 32 хүн эмнэлгийн ор хүрэлцэхгүй шалтгааны улмаас гэртээ тусгаарлагдаад буй юм байна. Одоогоор тус орон сууцыг ариутгах ажил хийж байна. 

Өнөөдөр 16:00 цагийн байдлаар БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 7041 болж өсөөд байна.

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


Тэгү хотын нэг орон сууцны 46 хүн шинэ коронавирусний халдвар авчээ   
Үзсэн: 4340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй