Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ уг вирустэй тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлээд хамгийн эхэнд эмзэг бүлэгт хамаарах хүмүүсийг хамгаалах хэрэгтэй байгааг дурдав. Түүнчлэн вирусийг тархаахгүй байх зорилгоор бүх шатны сургуулиудыг ирэх Даваа гарагаас эхлэн хааж байгааг мэдэгдлээ. Сургууль эргэж ажиллах хугацааг дурдаагүй болно.
Жич: Франц Улсад коронавирусний тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 2876 (+595 шинэ тохиолдол) хүрсэн гэж мэдээлэв. Үүнээс 61(+13) хүн нас бараад байгаа ажээ.
Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам
| Франц Улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 2876 боллоо | ||
| Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.