Францын Ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр орой 20.00 цагт мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд:
1. Уг вирустэй тэмцэхэд иргэдийн хүчин чармайлт маш чухал байгаа бөгөөд та өөрөө шинж тэмдэг илрээгүй ч бусдад тараах өндөр магадлалтай байна.
2. Иргэдийг 15 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй байх, бусадтай харилцахгүй байж харилцах хүрээгээ илтэд хумихыг сануулав.
3. Зөвхөн хүнс авах, эмнэлэгт үзүүлэх, ажиллахаас бусад үед уг хориглосон арга хэмжээг зөрчиж буй иргэдэд хуулийн хариуцлага хүлээж болохыг сануулав.
4. Лхагва гарагаас эхлэн амны хаалтыг шаардлагатай газруудад амны хаалтыг их хэмжээгээр тараана гэж мэдэгдэв.
5. Европын холбооны хил 30 хоног хаагдаж байгааг мэдэгдэв.
Жич: Франц Улсад коронавирусний тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 6633 хүрсэн гэж мэдээлэв. Үүнээс 148 хүн нас бараад байгаа ажээ.
Эх сурвалж: Парис дахь ЭСЯ
| Франц: Европын холбооны хилээ 30 хоног хаалаа | ||
| Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.