"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Цар тахлын хөл хорионы үед иргэдийг хулгайн замаар орон нутаг руу зорчуулахгүй байхын тулд орц, гарцыг хааж эхэлсэн. Харин иргэдэд мэдэгдэлгүй, нийгмийн бүхий л үйлчилгээгээ авдаг ганц гарцыг нь хаасан үйл явдал Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болжээ. Олны мэдэхээр Хонхор өртөөний ойролцоо мал аж ахуй эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулдаг Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-наас хойш нийгмийн үйлчилгээ, эм тариа, малын тэжээлээ ч авч чадахгүйд хүрсэн байна.
| Төрийн ажил дунд шатандаа очоод иргэдийг хохироож байна гэж шүүмжлэв | ||
| Үзсэн: 1416 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.