Шууд Chart

НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Толгойтын голын үерийн хамгаалалтын төслийн хэрэгжилттэй танилцав

2026-08-25 09:08:24

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн дарга Амина Ж. Мохаммедтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын хувьд ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа нөхцөлд эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, урьдчилан сэргийлэх чадавх, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах чухал нөхцөл болохыг талууд цохон тэмдэглэсэн юм. 

Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, нөлөөллийг бууруулах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэйг онцоллоо. 

Энэхүү уулзалт нь Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх болон Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцсэн гэдгээрээ ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

 


НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Толгойтын голын үерийн хамгаалалтын төслийн хэрэгжилттэй танилцав  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй