"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын эдийн засгийн гол урсгал, цусны эргэлтийн хүч нийслэл хотод төвлөрч байна. 150 гаруй мянган аж ахуйн нэгж зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эрхэлдэг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хот өөрөө бонд гаргах, хөрөнгө оруулалтыг татах, төсөвт буцаан төвлөрүүлдэг байсан зарим хөрөнгийг захиран зарцуулах эрх зүйн боломжтой болсон.
Эхний ээлжид төсөвт татдаг байсан мөнгийг хот өөрөө захиран зарцуулснаар хотын түгжрэлийг сааруулна. Мөн хотын газар, барилгын зөвшөөрөлд гарын үсэг зурах эрхээсээ Нийслэлийн Засаг дарга татгалзана гэлээ. Ингэснээр төрийн үйлчилгээ цахимжиж авлига, хүнд суртал дагуулдаг асуудлыг цэгцлэх нэг гол хөшүүргийг эхлүүлнэ гэсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас дараах тодруулгыг авлаа.
| Улаанбаатар хот хөрөнгө оруулалт татах эрх зүйн боломж бүрдсэн байна | ||
| Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.