Шууд Chart

COP17: Монгол Улсад 172 улсын төлөөлөгчид иржээ

2026-08-20 17:41:21

 

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ  бага хурал (UNCCD COP17)-д нийт 172 улс, нутаг дэвсгэрийн төлөөлөл оролцож байна.

Тодруулбал,Афганистан, Ангол, Арабын Нэгдсэн Эмират, Аргентин, Армени, Антигуа ба Барбуда, Австрали, Австри, Азербайжан, Бурунди, Бельги, Бенин, Буркина Фасо, Бангладеш, Багамын арлууд, Босни ба Херцеговин, Беларусь, Белиз, Боливи, Бразил, Бутан, Ботсвана, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Канад, Швейцар, Чили, БНХАУ төлөөлөгч нар оролцож байна.

Мөн Испани, Эстони, Финланд, Фижи, Франц, Микронези, Габон, Их Британи, Гүрж, Гана, Гвиней, Гамби, Гвиней-Бисау, Экваторын Гвиней, Грек, Гренада, Гватемал, Гайана, Хонконг, Гондурас, Гаити, Унгар, Индонез, Энэтхэг, Ирланд, Иран, Ирак, Исланд, Итали, Ямайка, Йордан, Япон, Казахстан, Кени, Киргиз, зэрэг  172 орны төлөөлөгч нар 11 хоног чуулна.

 

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Монгол Улсад 172 улсын төлөөлөгчид иржээ  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй