Шууд Chart

Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна

2022-04-22 12:57:07

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай  холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна.

Он гарснаас хойш Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50 орчим хувиар өссөн, Ковидын дараах эдийн засгийн хүндрэл, ачаа барааны тээвэрлэлт нийлүүлэлт болон хөрш орнуудын хурцадмал нөхцөл байдлын улмаас үнийн өсөлт тулгамдсан асуудал болоод буй.

Энэ цаг үед зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажлаа эрчимжүүлэх, аливаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үндэслэлгүй өсгөх, зохиомол хомстол бий болгох, үгсэн хуйвалдаж үнэ нэмэхээс урьдчилан сэргийлж, сайтар хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд даалгалаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй