Шууд Chart

Сийлбэрч Д.Цэрэнбатын уран бүтээлийг сонирхоорой

2020-12-05 14:17:53

Уншигч танаа сийлбэрч Дашбалжирын Цэрэнбатын уран бүтээлээс хүргэе. Тэрбээр олон улсад ч бүтээлээ туурвиж буй авьяастан билээ.

Түүний удирдсан баг бүрэлдэхүүний урласан бүтээлүүд дэлхий олон улсын фестивальд олонтоо уралдаж, дэлхийн сийлбэр сонирхогч олны мэлмийг баясган Монголын сийлбэр урлаачдын чадвар чансааг дэлхийд эрэмбэлж чадсан хэмээн мэргэжил нэгтнүүд нь үздэг аж.

Тэдгээр уран бүтээлийн ерөнхий сэдвийн хүрээг авч үзвэл Монгол ахуй амьдралын хэв маяг, үлгэр домгийн сэдэв зонхилох боловч Монгол уран бүтээлчдийн дахин давтагдашгүй, уран сэтгэмжийн баялаг өгүүлэмжийг гаргасан нь урлаг сонирхогчид тэр тусмаа дэлхийн сийлбэрийн урлагийн тавцанд өөрсдийн байр сууриа нэгэнт олсон байна.

Д.Цэрэнбат 1982 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн.

1989-2000 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургууль

2000-2004 онд ДУДэСургуулийг зураач, сийлбэрч мэргэжлээр

2002 онд шилдэг оюутан

2004 онд “Урандал” компанид сийлбэрч дизайнер, чөлөөт уран бүтээлч

2005 онд “Тататунга” компанид сийлбэрч дизайнер, чөлөөт уран бүтээлч

2006-2011онд ДУДэС-д уран сийлбэрийн багш

2012 оноос чөлөөт уран бүтээлч

2013 оноос “Мөнгөн цой” ХХК-ийн захирал

Бүтээл

2003 онд ХАВАР үзэсгэлэнд “Домог” бүтээл

2004 онд ХАВАР үзэсгэлэнд “Бодол” бүтээл

2004 онд ОЮУТАН ЦАГИЙН ДУРСАМЖ бие даасан үзэсгэлэн

2004 онд МОНГОЛЗУРАГ нийгэмлэгийн үзэсгэлэнд “Бага хатан” бүтээл

2004 онд УЛААНБААТАР үзэсгэлэнд “Эрхэмсэг” бүтээл

2005 онд ХАВАР үзэсгэлэнд “Эв эе” бүтээл

2007 онд ОРОН ЗАЙ үзэсгэлэнд “Талын аялгуу” бүтээл

2007 онд АМЬТАН ЗУРАХ УРЛАГ ном хэвлүүлсэн

2008 онд АЛТАН БИЙР үзэсгэлэнд “Буяны садан” бүтээл

2008 онд ОРОН ЗАЙ үзэсгэлэнд “Оршихуу эс Оршихуу” бүтээл

2008 онд ТӨГСГӨЛГҮЙ ЭХЛЭЛ үзэсгэлэн “Мидотазавр” бүтээл

2009 онд ОРОНЗАЙ үзэсгэлэнд “Их нүүдэл” бүтээл

2009 онд МОНГОЛИЙН САЙХАН ОРОН үзэсгэлэнд “Их нүүдэл” бүтээл

2009 онд ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ үзэсгэлэнд “Их нүүдэл” бүтээл

2010 онд ХАВАР үзэсгэлэнд “Өглөө” бүтээл

2010 онд Харбин хотноо олон улсын тэмцээнд “Байгалийн дуу” “Далд амьдрал”бүтээл

2012 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Бодолын морь” “Эмзэг”зэрэг бүтээл

2012 онд ХАР ЗУРАГ ном редакторлосон

2012 онд Дархан уул аймгийн Орхон сумын “Ёслол хүндэтгэлийн хаалга”

2013онд Сийлбэрчдийн хамтарсан үзэсгэлэнд “Тэнгэрийн тамгатан бүтээл

2014онд Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд “Тэнгэрийн тамгатан” бүтээл

2013-2014 онд “HOLYWOOD MONGOLD” ажил

2013-2014онд “ОЮУХАЙ” Утга зохиол яруу найрагийн цом бүтээсэн

2014 онд “Хөвсгөл хөх сувд-2014” мөсний баярт “Алунгоо” бүтээл

2014 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “Нарны хатан” бүтээлээр

2015 онд Монголын сийлбэрчидийн нэгдсэн үзэсгэлэнд “Хийморь” бүтээл

2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Гарал үүсэл” бүтээл

2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Эх ” бүтээл

2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Түүхийн урсгал” бүтээл

2016 онд “Хөвсгөл хөх сувд 2016” мөсний баярт “Кадр” бүтээл

2017 онд “Хөвсгөл хөх сувд 2017” мөсний баярт “Далай ээжийн аялгуу” бүтээл

2017 онд Монголын сийлбэрчидийн нэгдсэн үзэсгэлэнд “Хийморь” бүтээл

2018 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “Нөхөрлөл” бүтээл

2018 онд Төв аймаг Бор нуур сум “Соёмбот цамхаг”

2018 онд Нийслэлийн мөсөн хотхон

2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Бидэнд туслаач” бүтээл

2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Хурд тоглоом биш” бүтээл

2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Сэтгэлийн аялгуу” бүтээл

2019 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “Сэргэлэн өвгөн” бүтээл

2019 онд ОХУ Томск хот “Хавар” бүтээл

2019 онд САХА улс Якут хот “Эрхий мэргэн” бүтээл

2019 онд САХА улс Якут хот “Бух ба чоно” бүтээл

2020 онд Чангчун ХОТНОО олон улсын тэмцээнд “ХОС ЭГШИГ” бүтээл

2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Сарны хатан” бүтээл

2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Нутагийн үнэр ” бүтээл

2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Ирээдүйн тусгал ” бүтээл

2020 онд ОХУ Иркутск хот “Бага хатан” бүтээл

Уран бүтээлийн амжилт

2002 онд “Шилдэг оюутан”

2005 онд СБД-н хэмжээний үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг”

2008 онд Нийслэлийн засаг даргын эвээл дор зохиосон үзэсгэлэнд “Шилдгийн шилдэг”

2009 онд СБД-н хэмжээний үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг”

2010 онд Дүүргүүдийн хамтаран зохиосон үзэсгэлэнд “I байр”

2010 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Шилдэг бүтээлч” болон

“Тусгай байр”

2012 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Тусгай байр” болон “III байр”

2014 онд “Хөвсгөл хөх сувд 2014” мөсний баярт “Алунгоо” бүтээлээр “I байр”

2014 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “Нарны хатан” бүтээлээр “II байр”

2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Гарал үүсэл” бүтээлээр “Шилдэг ур чадварын шагнал”

2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Эх” бүтээлээр “I байр”

2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Түүхийн урсгал” бүтээлээр “Шилдэг ур чадварын шагнал”

2016 онд “Хөвсгөл хөх сувд 2016” мөсний баярт “Кадр” бүтээлээр“III байр”

2017 онд “Хөвсгөл хөх сувд 2017” мөсний баярт “Далай ээжийн аялгуу” бүтээлээр “I байр”

2018 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “Нөхөрлөл” бүтээлээр “I байр”

2019 онд Харбин хотн олон улсын тэмцээнд “Бидэнд туслаач” бүтээлээр “II байр”

2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Хурд тоглоом биш” бүтээлээр “II байр”

2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Сэтгэлийн аялгуу” бүтээлээр “I байр”

2019 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “Сэргэлэн өвгөн” бүтээлээр “III байр”

2019 онд ОХУ Томск хот “Хавар” бүтээлээр “IV байр”

2019 онд САХА улс Якут хот “Эрхий мэргэн” бүтээлээр “I байр”

2019 онд САХА улс Якут хот “Бух ба чоно” бүтээлээр “III байр”

2020 онд Чангчун ХОТНОО олон улсын тэмцээнд “ХОС ЭГШИГ” бүтээлээр “III байр”

2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Сарны хатан” бүтээлээр“III байр”

2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Нутагийн үнэр” бүтээлээр “III байр”

2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Ирээдүйн тусгал” бүтээлээр “III байр”

2020 онд ОХУ Иркутск хот “Бага хатан” бүтээлээр “I байр”.

 























































Нийтэлсэн: У.Баярсайхан

Сийлбэрч Д.Цэрэнбатын уран бүтээлийг сонирхоорой  
Үзсэн: 2934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй