Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яамны Экспорт, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга, доктор Сүгинака Ацүши, Күмамото мужийн захирагч Такаши Кимүра нартай албан ёсны уулзалтууд хийлээ.
Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав.
Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, адуу, хонины махыг Япон Улсад экспортлох нөхцөл, шаардлагын талаар санал солилцжээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Монгол, Японы хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтууд болов | ||
| Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.