Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2022 оны тавдугаар сарын 14, 15-нд Сидней, 14-нд Перт хотод тус тус ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.
Консулын үйлчилгээнд
• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
• Нотариатын үйлчилгээ,
• Итгэмжлэл гэрчлэлт /бүх төрлийн/
• Төрсний бүртгэл,
• Гэрлэлт бүртгэл,
• Гадаад паспорт захиалга,
• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.
Сидней хотод
Үйлчилгээ үзүүлэх хугацаа:
5 дугаар сарын 14-ний 11.00 – 18.00 цаг, 15-ны 10.00-13.00 цаг
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
Suite 91, 420 Pitt Street, Sydney city
Перт хотод консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаяг, цагийн хуваарийг жич мэдэгдэнэ гэж Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
| Сидней, Перт хотод консулын үйлчилгээ үзүүлнэ | ||
| Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.